• Өнөөдөр 2025-06-05

Пак Жүн Хван IDID хамтлагаас гарахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ

2025-06-03,   479

 
Солонгосын Starship Entertainment 2025 оны зургадугаар сарын 2-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, шинээр бүрэлдэж буй IDID хамтлагийн гишүүнээр сонгогдоод байсан Пак Жүн Хван хамтлагаас гарахаар болсон талаар олон нийтэд мэдээллээ. Мэдэгдэлд дурдсанаар, Пак Жүн Хвантай холбоотой цахим орчинд тархсан цуурхлууд нь үндэслэлгүй болохыг сургууль, багш нарын мэдүүлгээр нотолсон байна. Гэсэн ч эдгээр мэдээллүүд нь насанд хүрээгүй уран бүтээлчид болох Пак Жүн Хванд сэтгэлзүйн дарамт үзүүлж, өдөр тутмын амьдрал болон сэтгэцийн байдалд нь ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тул хамтлагаас гарах хүсэлтийг нь агентлаг хүлээн авчээ. Starship Entertainment: “Тэрбээр хичээл зүтгэлтэй, ухамсартай сурагч байсан нь албан ёсоор тогтоогдсон. Гэсэн ч үндэслэлгүй цуурхал, доромжлолын улмаас сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон тул бид түүний шийдвэрийг хүндэтгэн дэмжиж байна” хэмээн дурджээ. Цуурхал тараасан этгээд нь тухайн мэдээлэл баталгаагүй байсныг хүлээн зөвшөөрч, гараар бичсэн уучлалын захидал хүргүүлсэн байна. Тус этгээд нь Пак Жүн Хван, түүний гэр бүл, фенүүд болон агентлагаас гүнээ уучлал хүсчээ. Пак Жүн Хван нь Starship-ийн зохион байгуулсан “Debut’s Plan” шоугаар дамжуулан IDID хамтлагийн гишүүнээр шалгарсан бөгөөд хамтлаг 2025 оны хоёрдугаар хагаст албан ёсоор дэбют хийхээр төлөвлөж байсан юм. Starship Entertainment түүнийг цаашид сэтгэлзүйн дэмжлэг авч, эрүүл мэндээ сэргээх бүхий л үйл явцад нь хамт байх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Пак Жүн Хван IDID хамтлагаас гарахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188