Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
100 жилийн өмнө манай улсад хүүхдийн хэмээх тодотголтой ууган байгууллага бий болж, анхны шангаа татаж байсан энэ түүхэн өдрийн мэндээр ярилцлагаа эхэлье. Та хэдэн настайдаа пионерт элсэж байв. Тэр үеийн дурсамжит мөчөө дурсана уу?
Нэгэн зууны хугацаанд хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж хүүхдийн байгууллагатай ажил амьдралаа холбосон бүх хүмүүстэй Монгол Улсын хөгжил салшгүй холбоотой. Яагаад гэвэл эх орондоо хамгийн үнэтэй хүмүүн гэдэг баялгийг бүтээж ирсэн.
Орчин цагийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийг эх оронч, хүнлэг энэрэнгүй, зөв монгол хүн болгох нь бидний үүрэг. Хүүхэд хамгаалал чухал ч хүүхдийн хөгжил нэг шугамд зэрэгцэн явах ёстой. Хүүхэд хаана амьдарч, ээж аав нь ямар орлоготой, хэн байхаас үл хамаарч хүүхдэд чиглэсэн үйлчилгээг эрх тэгш авах, хүртэх ёстой юм.
Миний хувьд 1977 онд нэгдүгээр ангид орж 10 настайдаа пионерт элсэж байлаа шүү дээ. Тухайн нийгмийн зорилт нь одоогоос тэс өөр байжээ. Бага ангиасаа эхлээд л баатарчууд, пионер, эвлэл гэсэн шат дамжлагаар хүмүүждэг байсан. Тус бүрдээ тэмдэгтэй. Тэмдэг, улаан бүч хоёрыг бүх л хүүхдүүд зүүдэг байсан санагдаж байна. Улаан бүч зүүгээд пионерын тангараг өргөөд ангийн найзуудтайгаа баярлан явсан минь эргэн дурсахад гэгээн сайхан байна.
Нэг талаас тухайн нийгмийн алдаа онооны түүхийн гэрч нь манай үеийнхэн гэж хэлж болно. Гэгээлэг талаас нь харвал хүүхэд бүрийн хүмүүжилд онцгой анхаардаг, авьяас чадварыг нь хөгжүүлдэг, сурлага хүмүүжил доголдвол араас нь уйгагүй явдаг, ар гэртэй нь уулздаг багш, сурган хүмүүжүүлэгчид олон байсан.
Та хүүхэд байхдаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хэр зэрэг идэвхтэй оролдог байсан бэ?
Бас нэг түүх ярья. Ээжид минь олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэж олон хүүхэдтэй эхийн дэвтрийг 1972 онд олгож байсан гэдэг. Энэ дэвтэр одоо манай бага дүүгийнд хадгалагддаг юм. Энэ үед би 2 настай. Ээж минь 13 төрж, 11-ийг нь эсэн мэнд төрүүлж, өсгөсөн ачтан. Хүүхдийн мөнгө буухаар алим, чихрийн хорхой дарагдаж, шинэ гутал, хувцастай болж, магнай хагартлаа баярладаг сайхан үе байжээ. Энэ бол тухайн үед ээжүүдийн нийгмийн баталгаа болж өгдөг нүдээ олсон бодлого байжээ гэж би боддог юм.
Ингээд яриад байвал миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд хүүхдийн байгууллагатай салшгүй холбоотой гэж бодож, тэр үеийн багш нартаа үргэлж баярлаж явдаг.
Л.Энх-Амгалан сайдын үед санаачилсан, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж эхэлсэн гэж хаяглагдан үлдэх ямар ажлууд хийгдэх бол?
Ер нь хүүхэдтэй хамааралгүй салбар гэж байхгүй. Бүх яам, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр хүүхдийг хамгаалдаг, хайрлаж энэрдэг бодлого, үйл ажиллагаатай байх ёстой.
Боловсрол, шинжлэх ухааны салбараас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон ч хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж буй ажил минь үргэлжилсээр байна. Хүүхдийн төлөө фондыг юун түрүүнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэгцээтэй өндөр өртөгтэй хагалгаа, сэргээн засах, урт хугацааны эмчилгээнд зарцуулах санал гаргана. Тун удахгүй ажил хэрэг болгоно.
Хүүхдийн чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх зориулалтын барилга байгууламж, төвүүд манай улсад дутагдалтай байсаар ирлээ. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлуудаас онцолбол?
Хүүхдийн зуслан бол хүүхдийн байгууллагын хамгийн том салбар нь байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэг л хөлөө олохгүй орхигдож ирсэн юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ.
2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 61 хүүхдийн зуслан бүртгэлтэйгээс 53 нь үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амраасан гэсэн тоо бий. Үүний тал хувь нь буюу 45 мянган хүүхэд нь Найрамдал зусланд амарчээ. Өнөөдөр 8-18 насны хүүхдүүдийн 8-9 орчим хувь нь л зусланд амардаг байна. Цаашид Монгол Улсын Засгийн газраас ганцхан нийслэлд биш, сум, аймаг, орон нутгуудад бүсчлэн хүүхдийн зуслан байгуулж, хөгжих эрхийг дэмжин ажиллах болно.
Миний хувьд Хүүхдийн зуслангийн хүртээмж, чанар, хөтөлбөр, хүүхдийн аюулгүй байдал, амрах орчин, санхүүжилт гээд бүгдийг нь цогцоор харж байж сая хүүхдийн зуслан үнэхээр хүүхдэдээ хүрсэн үйлчилгээтэй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ гэж боддог. Цаг үе өөр болж байна, хүүхдүүдийн сэтгэлгээнд маш том өөрчлөлт орсон. Үүнийг хүүхдээр овоглосон, хүүхдүүдтэй ажилладаг байгууллага бүр мэдрэх ёстой.
Үүнийг хийж чадвал хүүхдүүд дэлгэцийн хамааралгүй, хорт зуршилд автахгүй, багаар ажиллаж чаддаг, илүү нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, өөртөө зорилго тавьдаг зөв Монгол хүн болж төлөвшихөд хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Ийм нөөц, боломж, туршлага, хүний нөөц манай салбарт бүрэн байна.
2016-2024 онд буюу сүүлийн 10 жилд хүүхэд, гэр бүлийн салбарт эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь том дэвшил юм. Хэдийгээр өмнөх үеүдтэй харьцуулахад эрх зүйн орчин сайжирсан ч хүүхдийн эрх ашиг хохирох явдал багасахгүй байна. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?
Хүүхэд хамгааллын тухай /анхдагч/ хууль хэрэгжиж эхэлснээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын үүрэг хариуцлага нэмэгдэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалахад үүрэг хүлээсэн бүх тал хамтран ажиллаж эхэлсэн.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороод аймаг, дүүрэг бүрд, хамтарсан багууд сум, хороонд байгуулагдан ажиллаж байна. "Өнөр бүл хүүхдийн төв", Олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор" болгож, "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-ийг төрийн үйлчилгээний байгууллага болгосон. Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулагдсан.
2017-2024 онд хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай 39 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр эмнэлэг, цагдаа, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгуулж, төрийн үйлчилгээний бүтцийг 2017 онтой харьцуулахад 6.5 дахин нэмсэн.
2017-2024 онд Гэр бүлд зөвлөгөө өгөх 38 төв, танхим байгуулагдаж, жилд дунджаар 318,000-416,000 иргэн зөвлөгөө авсан. 2019 онд Залуучуудын хөгжлийн төвийг аймаг, дүүрэг бүрд байгуулж, 20 төв ажиллаж байна.
УИХ-аас 2021 онд баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт орсноор Хүүхдийн төлөө сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.
2021-2025 онд олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад 470 хүүхэд амжилт үзүүлэн оролцож, Хүүхдийн төлөө сангаас 890.9 сая төгрөгийн урамшуулал, дэмжлэг олгосныг харахад бидний ирээдүй болсон хүүхэд, өсвөр үе маань дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, түүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн амжилттай байна.
Хүүхдийн байгууллага 100 жил хөгжиж дэвжихдээ бэрхшээл, бартаат замыг туулахын зэрэгцээ эрх зүйн орчны хувьд ямагт шинэчлэгдэж ирсэн байдаг. Энэ талаар салбарын сайдын хувьд ямар үнэлэлт өгөх вэ?
Эдгээр ажилтнууд хүүхэд бүрд хүрч ажиллаж, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байж чадна гэж үнэлж байгаа.
2024 оноос 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах орон тоог тогтоож, өнөөдрийн байдлаар 651 нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Ингэснээр энэ салбар 2000 орчим ажилтантай болж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хамт Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний зардал тооцох аргачлал, нэг хүүхдэд ногдох зардлын дундаж нормативыг батлах эрх зүйн зохицуулалттай болж, 2025 оноос хүүхдийн хөгжил, оролцооны үйл ажиллагаанд зардал хуваарилж эхэллээ.
Манай улс 2016 оноос Хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон Ази тивдээ анхны улс юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2024 оны нэмэлт, өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоож, 2026 оны 1 дүгээр сараас 92 байцаагч ажиллаж эхлэх сайхан мэдээтэй.
100 жилийн туулж өнгөрүүлсэн алдаа оноо, туршлага, сургамж дээр үндэслэн ирэх жилүүдэд гэр бүл, хүүхдийн талаар юу хийх вэ. Ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?
Эрх зүйн шинэчлэлээр бий болсон боломжуудаа бодит үр дүнд хүргэх, хүүхэд бүрд хүргэх нь бидний хувьд хамгийн чухал зорилт болж байна. Гэр бүл, хүүхдийн салбарын үйлчилгээг цахимжуулна. Хүүхэд хамгааллын санхүүжилтийг мөшгих хяналтыг зохион байгуулна.
| Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН: ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТЭЙ, СУРГУУЛЬТАЙ, ЗУСЛАНТАЙ, ОРДОНТОЙ БАЙХ ЁСТОЙ... |
|
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |