• Өнөөдөр 2025-05-31

Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ

2025-05-30,   521

Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркын тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. 
 
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэлээ. 
 
Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусаддаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188