• Өнөөдөр 2025-05-31

УЛСЫН ХЭМЖЭЭНД 14,486 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ХҮРТЛЭЭ

2025-05-30,   503

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Одонгоо авч буй Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь  22 настай ээж байна. “Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх, үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг хэллээ.
 

УЛСЫН ХЭМЖЭЭНД 14,486 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188