Ятгачин, дуучин М.Цогтбаяртай ярилцлаа.
-Та хэзээнээс ятга тоглож сурсан бэ. Ятга хөгжмийг сонгон сурах болсон шалтгаан нь юу вэ?
-Би багадаа бөх болно гэж мөрөөддөг, үндэсний бөхөөр хичээллэдэг байсан юм. Бэртэл, гэмтлийн улмаас дахин барилдах боломжгүй болсон. Хэсэг хугацаанд сэтгэл санаагаар унаад хэцүү байсан. Харин намайг өөрчилсөн, итгэл үнэмшилтэй, зоригтой болгосон зүйл нь дуу хөгжим байсан юм. Тэр дундаа ятга хөгжим миний амьдралыг бүрэн өөрчилсөн гэж болно. Би сургуулиа төгсөөд СУИС-д ятга хөгжмийн багшийн ангид элсэн суралцсан. Тэгээд төрөлх сумандаа дуу хөгжмийн багшаар ажиллаж байна.
-Ятга тоглодог эрэгтэй дуу хөгжмийн багш цөөн байх аа?
-Орон нутагт ятга тоглодог эрэгтэй дуу хөгжмийн багш тун цөөн байдаг. Бараг гарын арван хуруунд багтах байх. Сүүлийн үед ятга тоглодог, сонирхдог хүмүүс нэмэгдсэн байна лээ. Би ятга хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, таниулах, сайхныг нь мэдрүүлэх зорилготой дугуйлан хичээллүүлдэг. Хүүхдүүд ч ятгын дугуйланд дуртай суудаг.

-Ятга бусад хөгжмөөс ямар онцлогтой вэ?
-Маш өргөн цар хүрээг хамарсан хөгжим. Бас аялгуу сайтай, бүх дуун өнгө аясад тохирдог. Хүмүүсийг ятга хөгжим сонирхож, сураасай гэдэг үүднээс өөрийнхөө цахим хуудсаар ятга хөгжим тоглож байгаа дуу, бичлэгээ байршуулдаг. Түүнийг үзсэн хүмүүс ятгын талаар мэдэх юм сан, сурах юм сан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог байх гэж боддог. Ятга сурахад гар жаахан зэврүүтдэг болохоос бусдаар амархан санагддаг.
-Та ятга тоглохоос гадна дуулдаг юм билээ. Таны удамд дуулдаг хүн бий юү?
-Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж, өссөн. Аав, ээж минь энэ нутгийн хүмүүс. Манай удамд мэргэжлийн буюу олны танил болсон дуучин байхгүй ч бүгд сайхан дуулдаг хүмүүс байдаг. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг найр, наадам хөгжөөсөн дуучид бий.
-Та ятгаар дагнасан хэчнээн шавьтай вэ?
-Манай сургууль дуу хөгжмийн хоёр багштай. Нөгөө багш маань морин хуур тоглодог. Би сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд 10-аад хүүхдэд ятга зааж байна. Урлагийн үзлэг, сумын соёл урлагийн арга хэмжээнд шавь нар минь оролцдог. Би дуулдаг болохоор сумаас зохион байгуулсан арга хэмжээнд шавь нартайгаа байнга оролцдог. Энэ жил манай сумын 100 жилийн ой болно. Ойн хүрээнд болох арга хэмжээнд бөөнөөрөө бэлдэхээр төлөвлөж байгаа.
-Та дуучид, уран бүтээлчдээс хэнийг дэмжиж, үздэг вэ?
-Адилхан ятга тоглодог болохоор Ө.Бохьшарга найзыгаа үзэж, дэмждэг. Ятга хөгжмийн сайхныг сонсогчдод мэдрүүлж, ойлгуулж, түүгээрээ өөрийгөө илэрхийлж яваа хүмүүсийн нэг гэж боддог. Тийм болохоор найзаараа бахархаж, дэмждэг дээ.
| ЯТГАЧИН М.ЦОГТБАЯР: ЯТГА ХӨГЖМИЙН УЯНГАЛАГ АЯЛГУУ МИНИЙ АМЬДРАЛЫГ БҮРЭН ӨӨРЧИЛСӨН |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |