Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнхөд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “МУБИС-ийн ХҮНДЭТ ДОКТОР” цол олгох тогтоол гарч, өнөөдөр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд БЯ-ны Дээд боловсролын газрын дарга, доктор Ж.Ариунболд, МУБИС-ийн Ректор, профессор Батбаатар, Монгол улсын Ардын багш Бадрахын Жадамба, Монгол улсын Ардын багш Цэдэвийн Өнөрбаян, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо. МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг Бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгсжээ. 1979 оноос хойш Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон түүхтэй. Тэрээр Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа анх удаа “Монгол үндэсний бөхийн кабинет”-ыг санаачлан тохижуулж, үндэсний бөхийн өв уламжлалыг оюутан залууст түгээн дэлгэрүүлж, үндэсний бөхийн уламжлал, хөгжил, барилдах арга техникийн талаар судалгаа хийхийн зэрэгцээ оюутнуудыг секцэд хамруулан үндэсний бөхийн эрдэмд сургасан байна. Тэрбээр 1994 онд “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал" сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2021 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ. Шинжлэх ухааны доктор Хорлоогийн Баянмөнх нь үндэсний бөхийн 725 мэхийг судлан, боловсруулж түүгээрээ "Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт", "Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар" хэмээх номуудыг бичиж туурвисан нь үндэсний бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй "сурах бичиг" болсон юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нь Монгол улсын болон ОХУ-ын гавьяат тамирчин, Монгол Үндэсний бөхийн “Дархан аварга”, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны “Манлай бөх” цолыг тус тус хүртэж төгссөн сургууль, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм хүн юм.
| МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Х.БАЯНМӨНХӨД МУБИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОВ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |