• Өнөөдөр 2025-05-29

Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан компанийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно

2025-05-28,   295

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 5 дугаар хороо, Хүүхэд залуучуудын театр дагуух 1.6 км зам барих ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарсан. Тодруулбал, СХД-ийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийж, гүйцэтгэгчээр “Баян-Өлзийт Зам” ХХК шалгарч 2020 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан юм.
 
Мөн өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй, трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байна.  Гэвч гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлсэн байна.
 
Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болголоо.
 
Мөн гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцно

Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан компанийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188