• Өнөөдөр 2025-05-29

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 26 хэмийн дулаан байна

2025-05-28,   358

Шөнөдөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархахдын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…+2 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр голын хөндийгөөр +3...+8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 хэм, бусад нутгаар +8...+13 хэм, өдөртөө нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11хэм, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13...+18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +24...+29 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 хэм, бусад нутгаар +19...+24 хэмийн дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +16…+18 хэм, өдөртөө +24…+26 хэмийн дулаан, оройдоо эрс сэрүүснэ.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +11…+13 хэм, өдөртөө +27…+29 хэмийн дулаан байна.
 

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8…+10 хэм, өдөртөө +24…+26 хэмийн дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 26 хэмийн дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188