• Өнөөдөр 2025-05-28

Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

2025-05-27,   240

Монополын эсрэг газраас Агентлагийн даргын тавдугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжтай, хяналт шалгалтыг бүх төрлийн шатахуун импортлогч болон жижиглэн, бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.
 
Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга П.Номин-Эрдэнээр ахлуулсан тус ажлын хэсэг хяналт шалгалтын хүрээд бүх төрлийн шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж тус бүрээр үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн эсэх, зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна

Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188