• Өнөөдөр 2025-05-28

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-05-27,   415

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр, Хэнтий аймгийн Батширээт суманд нэг буюу нийт гурван ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн 189 хүн, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг "Бодончийн даваа" гэдэг газар өчигдөр гарсан ойн түймрийн голомтод  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
 
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II баг “Буурлын даваа" гэдэг газар өчигдөр 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188