Ховд аймагт баригдаж байсан таван давхар барилгаас 11 хүн унаж, гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 17-н гарсан байдаг. Тус барилгыг “Чандмань уушир” ХХК-ийнхан барьж байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс олон хүн амь, эрүүл мэндээрээ хохироод байгаа аж. Тухайн осол чухам юунаас болсон талаар талийгаач А-ны аав Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүү нь “Чандмань уушир” ХХК-д хэчнээн жил ажилласан бэ. Юунаас болж амиа алдсан юм бэ?
-Хүү минь “Чандмань уушир” ХХК-д тав дахь жилдээ ажиллаж байсан юм. Тавдугаар сарын 17-ны16:00 цагт цайндаа орчихоод ажлаа хийж байгаад амиа алдсан. 4-5 хүн явах ёстой өргөгч подемд 11-үүлээ сууж, таван давхарт гарсан юм билээ. Тэднийг бууж амжаагүй байтал тросс нь тасарч, гурван хүн газар дээрээ амиа алдсны нэг нь миний хүү. Үлдсэн нь яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Тэд хагалгаанд орсон боловч биеийн байдал нь сайнгүй байгаа гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой хүн нь даац хэтэрчихээд байхад нь подемын кнопыг дарсан юм билээ.
-Хүү нь өмнө нь ажлаа хийж байхдаа бэртэж, гэмтэж байсан уу. “Чандмань уушир” компани танай аймгийн барилга, байгууламжийн ажлыг байнга хариуцаж хийдэг юм уу?
-Хүү минь хоёр жилийн өмнө мөн энэ компанийн барилга дээр ажиллаж байхдаа хөлөө гэмтээж байсан. “Чандмань уушир” ХХК манай аймагт төдийгүй Баян-Өлгий аймагт байнгын үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Удирдлага, захирал нь ямар хүн байдгийг би сайн мэдэхгүй болохоор тодорхой мэдээлэлгүй байна. Манай аймгийн сумдад хүртэл барилгын ажил явуулдаг юм билээ. Тэгэхээр манай аймгийн нэр бүхий улстөрчийн компани ч байж болзошгүй.
“Чандмань уушир” ХХК-ийнхан та бүхэнтэй уулзсан уу. Мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа вэ?
-Талийгаачид задлан шинжилгээ хийсэн. Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна гэж цагдаа нар хэлсэн. “Чандмань уушир” ХХК-ийнхан ажил явдлынх нь үеэр ирсэн. Бидэнд ямар нэгэн тодорхой тайлбар хэлээгүй. Харин аймгийн Засаг дарга тус барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлж, дуусгаад талийгаач нарын ар гэрийнхэнд нөхөн олговор болгож, орон сууц олго гэсэн асуудал ярьсан байна лээ. Бид сайхан хүүгээ алдсан газар юу бодож, яаж амьдрах юм бэ. Биднийг тэгтлээ дээрэлхэж, дорд үзэж болно гэж үү. Буян номын ажил дуусахаар хуулийн хүмүүстэй холбогдож, холбогдох хууль, журмын дагуу өргөдөл бичнэ гэж бодож байгаа. Мөн даац нь хэтэрчихээд байхад подемын кноп дарсан ХАБ-ын ажилтнаас болон “Чандмань уушир” ХХК-ийнхнаас хүүгийнхээ амийг нэхнэ. Бусад талийгаачдын ар гэрийнхэн болон, эрүүл мэндээрээ хохирсон иргэд ч гомдолтой байгаа байх. Хүнээ алдчихсан хүмүүс “годмолгүй” гээд сууна гэж байхгүй биз дээ. Хүүгээ алдсан аавын хувьд би тун харамсаж байна. Хууль, шүүхийнхэн энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Талийгаач танай хэд дэх хүүхэд вэ?
-Манайх зургаан хүүхэдтэй. Талийгаач минь том нь байсан юм. Хүүгээ 30-хан настайдаа зуурдаар нас барсанд нь харамсаад харамсаад баршгүй юм. Хүү минь зургаан настай, хоёр сартай хоёр жаахан хүүхэдтэй. Манайхтай нэг хашаанд амьдардаг байсан юм. Хоёр нялх үрийг нь харахаар гол зураад, хоолой зангираад хэцүү юм. Том нь ирэх намар сургуульд орно.
Бид Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаатай холбогдож, хэргийн талаар тодруулахад “Тус компанийн ажилчид өөрсдийн болгоомжгүй байдлаас болж амиа алдсан юм билээ. “Чандмань уушир” ХХК-ийнхан ямар нэгэн тендерт шалгарч, манай аймгийн барилгыг бариагүй. Өөрсдийнхөө орон сууцыг барьж байсан. Ховд аймагт нэр хүндтэй, жил бүр татвараа төлдөг компани байсан” гэсэн юм.
| “ЧАНДМАНЬ УУШИР” ХХК-ИЙН БАРИЛГААС УНАЖ, АМИА АЛДСАН А-НЫ ААВ Б.МӨНХЖАРГАЛ: ДААЦ ХЭТЭРЧИХЭЭД БАЙХАД КНОП ДАРСАН ХАБ-ЫН АЖИЛТНААС ХҮҮГИЙНХЭЭ АМИЙГ НЭХНЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |