“Squid Game” цувралаар дэлхий дахинаа алдаршсан Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ Их Британийн "Imaginarium Productions" студитэй хамтран шинэ кино төсөл дээр ажиллахаар болсноо албан ёсоор зарлалаа. Уг бүтээл нь К-поп урлагийн ертөнцөд өрнөх тагнуулын сэдэвт сонирхолтой, сэтгэлзүйн кино гэж мэдээллэжээ. Энэхүү бүтээлд үндэсний тагнуулын албаны агент К-попын ертөнцөд дадлагажигчийн дүрээр нууцаар шургалан орж, дэлхийн гэмт хэргийн синдикатын сүлжээнд нэвтрэн, тайзны арын хатуу өрсөлдөөн дунд нууц ажиллагаа явуулж буй үйл явдлыг өгүүлэх аж. Уран бүтээлчдийн хэлж буйгаар кино нь К-поп урлагийн өнгөлөг гялбаа ба бодит сүүдэрт нуугдаж буй үнэн дүр төрхийг харуулахын сацуу, тагнуулын жанрын хурц драмтай өвөрмөц хослолыг үзүүлнэ. Тус кино төслийг “Бөгжний эзэн” киноны Голлум, “Сармагчны гариг” цувралын Цезарь зэрэг дэлхийд алдартай дүрүүдийг бүтээсэн жүжигчин, найруулагч Энди Серкис, мөн “Бриджит Жонс” киноны продюсер Жонатан Кавендиш нарын хамтран үүсгэн байгуулсан Imaginarium Productions хариуцан ажиллана. Энэхүү кино нь, кино урлаг сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Одоогоор киноны зураг авалтын тов болон гол дүрүүдийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй ч энэхүү шинэлэг, олон улсын хамтарсан төсөл нь К-поп соёл, тагнуулын сэдвийг урлагийн төвшинд нэгтгэсэн анхны бүтээлүүдийн нэг болно гэж уран бүтээлчид онцолж байна.
| Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ тагнуулын тухай киноны дүр бүтээнэ |
|
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |