• Өнөөдөр 2025-05-23

КАЗАКСТАН УЛСЫН ДУУЧИН ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

2025-05-23,   256

    "Gangbay" хамтлаг бие даасан "КАСЕТА" тоглолтоо энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтод “ZHUREK” дуугаараа Youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа Казакстан Улсын дуучин ADAM оролцохоор болсон. Түүнийг өчигдөр нисэх онгоцны буудлаас морьтон баатруудтай тосож авсан билээ. Тоглолтой холбогдуулан бидэнд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

-Сайн байна уу. Монголд ирэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ?
 
       -Сайн байцгаана уу. Би Монголд анх удаа ирж байна. Биднийг маш сайхан угтан авсан. Улаанбаатар хот надад дотно, дулаахан санагдаж байгаа. Тоглолтын дараа Монголын түүхэн дурсгалт газруудаар зочлохыг хүсэж байна.
 
-Монголд таны дууг сонсдог олон хүн бий шүү дээ. Тоглолтонд та хэдэн дуу дуулах вэ?
 
        -Тийм ээ. Монголд миний уран бүтээлийг сонсдог олон хүн байдгийг мэднэ. Энэ тоглолтод “Zhurek”, “Oylama” зэрэг Казах, Орос хэл дээрх хит болсон нийт найман дуугаа дуулахаар төлөвлөж байна.
 
-Монгол уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл гаргах бодол бий юү?
 
         -Мэдээж. Уран бүтээлч хүний хувьд хамтарч ажиллах бодол бий. Монголд намайг дэмждэг ахан дүүс олон байдаг. Монгол уран бүтээлчидтэй хамтарч шинэ, сонирхолтой уран бүтээл гаргахыг хүсэж байна.
 
-Сонсогчдодоо хандаж хэлэх зүйл бий юү?
 
        -Маргааш болох тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид ч гэсэн чин сэтгэлээсээ, үзэгчдэдээ зориулан хамгийн сайхан тоглолтыг хүргэхээр бэлдэж байна.
 
-Баярлалаа

КАЗАКСТАН УЛСЫН ДУУЧИН ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188