• Өнөөдөр 2025-05-23

Гэртээ цоожтой үлдсэн хүүхдүүдийг галын аюулаас аварчээ

2025-05-23,   222

БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна.
 
Дуудлагын дагуу  ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид  гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан.
 
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гэртээ цоожтой үлдсэн хүүхдүүдийг галын аюулаас аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188