-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
- Сайн байна уу, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрж өссөн. Энхмөнх овогтой Ангараг гэдэг. Одоогоор Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн хоёрдугаар курст суралцаж байгаа.
-БНСУ-ын балетчидтай хамтарсан “Хайр-мод” балетын гол дүрд бүжиглэж байгаа сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Гадаадын чадвартай бүжигчидтэй хамт тайзан дээр гарч байгаа учраас миний хувьд хувьд маш том боломж, шалгуур юм болов уу гэж бодож байгаа. Мэдээж гол дүр нь болж энэ том тоглолтод орж байгаадаа туйлын их баяртай байгаа. Тэр хэрээрээ нэлээдгүй сандрал, айдастай байна.
-“Хайр-мод” балетын таны дүрийн онцлог юу вэ. Дүрийнхээ онцлогийг та өөрийнхөөрөө хэрхэн илэрхийлсэн гэж бодож байна вэ?
-“Хайр-Мод” тоглолт нь энэ жилийн хувьд хоёр хэсэгтэй тоглолт болж явагдаж байгаа. Үүний “Хайр” гэх хэсэгт гол дүрийн бүжигчин хийж байгаа. Надтай хамт Оросын холбооны Улан Үдэ-ээс ирж суралцаж байгаа Селинна хамтарч байна. “Хайр” хэсгийн тоглолтод орчин үе, модерн бүжгийн төрлөөр орж байгаа. Бид хоёрын бүжиг ерөнхийдөө арван жилийн хайр, анхны хайрын тухай үгүйлнэ. Би ангийнхаа хөөрхөн охинд анх харсан цагаасаа шохоорхож тэр нь явсаар хайр бас хагацал болоод дуусаж байгаа. “Би чамд хайртай” киног үзсэн хүмүүст их ойрхон хүрэх болов уу гэж бодож байна. Бүжгийн ая нь хүртэл “Би чамд хайртай” киноны дуу байгаа.
-Хоёрдугаар курсийн оюутан юм билээ. Оюутан байх хугацаандаа бүжгэн жүжгийн гол дүрд шалгарах ямар байсан бэ?
- Тиймээ. Мэдээж баяртай байгаа. Гол дүр гэдэг мэдээж том зүйлээ миний хувьд үүнд сонгогдсондоо баяртай байж, хариуцлагатайгаар ажиллахыг хүсэж, бэлдэж байна.
-Яагаад балетын урлагийг сонгож суралцахаар шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бол?
- Би тавдугаар ангид байхаасаа бүжиглэж эхэлсэн. Багаасаа бүжигт дуртай, хайртай хүү болж өссөн тэр утгаараа энэ хүртэл ирж Бүжгийн сургуульд орсон байх. Эргэлзэх зүйлгүйгээр мэргэжлээ сонгосон.
-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байсан бэ. Ямар мэдрэмж авч байсан бэ. Хамгийн дурсамжтай тайз нь ямар уран бүтээлийн тайз байсан бэ?
- Хамгийн анх Жалам хар бүжгээр тайзан дээр гарч байлаа. Тухайн тэмцээнд гурван насанд оролцож Алт, мөнгө, хүрэл гээд гурван өнгийн медаль авч “Өсөх ирээдүйтэй бүжигчин”-ээр шалгарч байсан. Тэр үед болсон тэмцээн, тайзыг мартахгүй байж чаддаггүй юм.
-Урлаг хүнийг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог гэж ярьдаг. Өөрөөр яаж нөлөөлдөг бол?
- Тиймээ, урлагийн хүмүүст үнэхээр тэсвэр хатуужил гэдэг зүйл суудаг гэж боддог оо. Үүнээс гадна цаг барих, олонтой нийцтэй хамт байх гэх мэт хувь хүний хөгжлийг маш сайн зааж өгдөг.
-Балет нь бусад төрлийн бүжгээс ямар ялгаатай вэ. Өмнө нь өөр төрлийн бүжгээр хичээллэж байв уу?
- Би балет буюу Сонгодог бүжгийн хичээлийг судлаад хоёр жил болж байна. Балетын дасгал хичээл нь яг бүх бүжгийн суурь болж өгдөг. Өмнө нь Монгол ардын бүжгээр хичээллэж байсан.
-Хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлч олон бий байх. Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
- Миний хувьд хайрлаж, хүндэлж үлгэр дуурайлал авдаг олон хүн бий. Тэр дундаас Манай сургуулийнхаа н.Энхгэрэл, н.Гэрэлттуяа багш нараасаа ихээхэн зүйлсийг сурч, мэдэж авсан. Надад цаашид ч сурах олон зүйл байгаа гэж боддог. Мөн намайг бага байхаас минь өөр дээрээ авч энд ирэхэд тусалсан н.Бямбацэцэг бүжгийн багшдаа маш их хайртай.
-Та бүжгийг өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?
-Бүжгийг хэдэн үгээр хэл гэвэл. Бүжиг гэдэг нь үг, хүмүүс бас мэдрэмж гэх юм болов уу. Миний хувьд хэлж үйлдэж, гаргаж чаддаггүй мэдрэмжүүдээ биеэрээ илэрхийлэх гэдэг нь ихээхэн сайхан санагддаг аа. Нэг талаараа тун тухтай мэдрэмж.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Дараагийн зорилго гэвэл надад одоохондоо хичээх, суралцах л гэсэн үгс байна даа. Сурч мэдэх зүйлс асар их байгаа. Тэр бүрийг шантралгүй авч чадвал. Хүсэл мөрөөдөл, цаашдын бүхэн саадгүй бүтнэ гэж боддог.
| Э.АНГАРАГ: “ХАЙР-МОД” БАЛЕТЫН ГОЛ ДҮР БОЛЖ, БНСУ-ЫН БҮЖИГЧИДТЭЙ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ГАРАХ ГЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |