Ардын эмч Ж.Хатанбаатар нь COC олон улсын хүмүүнлэгийн байгууллагын салбар СОС хүүхдийн хотхоныг Монголд байгуулан ажиллуулж, төр засгийн ачааллаас хуваалцаж ирсэн. Гэтэл түүнийг санхүүжилтийг завшсан мэтээр гүтгэж, сүр дуулиантай нэгжлэг хийж, өнөөдөр түүнийг хойшлуулашгүй хэмээн баривчилж саатуулжээ.
Төр засгаас санхүүжилт авдаггүй байгууллагыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан байна гэж буруутгаж, бас сүүлийн найман сард ямар санхүүжилтгүй байсан тус газраас мөнгө завшсан мэтээр худал мэдээлэл тарааж баривчилж байхтай зэрэгцээд Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэгт байсан Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийн хууль бусаар нурааж, бас хууль бусаар зарласан газрын дуудлага худалдаагааг явуулав. Энэхүү газрын дуудлага худалдаа явуулахаар хотын байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025/04/28-ны өдөр түдгэлзүүлсэн. Шүүхээс ингэж түдгэлзүүлсэн байхад хотын дарга өөрөө гарч ирээд дуудлага худалдаа зарлаж байгаа нь хууль бус бөгөөд дараа нь өөр бусад хүмүүсийг ч давхар хохироох хууль бус ажиллагаа явуулж байна гэдгийг Ж.Хатанбаатар тавдугаар сарын 20-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдэд хандсан нээлттэй ил захидалдаа тодорхой бичсэн байсан. Хотын даргын өөрөө лайвдаад байгаа дуудлага худалдааны цаана байгаа хууль бус үйлдлийг илчилсэн даруй эмчийг СОС хүүхдийн хотхоны санхүүжилтийг завшсан гэж шуурхай нэгжлэг хийж, шөнийн нэг цаг хүртэл АТГ дээр байлгажээ. Харин өнөө өглөө /2025/05/20-ны/ түүнийг хойшлуулашгүй хэмээн хорьж саатуулсан байна. Хотын дарга Х.Нямбаатар шүүхээс түдгэлзүүлсэн байхад шүүхээс, хуулиас давж гарсан эрх эдэлж, хууль бус дуудлага худалдаагаа явуулж байгаа газар бол Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Менежментийн хувьчлалд хамаарч байгаа обьект. Товчхондоо бол, эзнийг нь төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллагын мөнгийг завшсан гэдэг нэр хоч зүүлгэж харлуулж хорьж байгаад газрыг нь зарж байгаа үйл явдал болж байна. Менежментийн хувьчлалыг дуусгавар болго гэсэн Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлдэггүй бөгөөд харин эсрэгээрээ эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг хааж, сувилалд байгаа хөгшчүүлийг ухаан алдуулж, цагдаа хамгаалалтынхнаар дайруулж гээд Монголд улсад анхдагч болох уламжлалт анагаах ухааны эмнэлэг сувилал эмийн үйлдвэр, эмийн ургамлын тариалалт гэсэн цогц бүхий 34 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байгууллагыг устгахыг устгаж, зарж үрж байна. Хуулийг, шүүхийн шийдвэрийг, хүний эрх энэ тэр гэдэг юм энэ улсад байхгүй байгааг хотын даргын энэ үйлдэл харуулж байна. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд, Хууль зүйн сайдад гээд хотын даргын хууль бус үйлдлийн талаар эмч Ж.Хатанбаатар олон удаа ханджээ. Эрх мэдэлтнүүд иргэдээ сонсдоггүй, тоодоггүй аж. Хууль зөрчиж байгааг, шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгааг, хүний эрх зөрчигдөж байгааг та хараад дуугүй байгаад байвал, тан дээр энэ асуудал ирэхэд таныг хамгаалж дуугарах хүн үлдэхгүй гэдэг хүний эрх хамгаалагчдын хэлдэг кейсийг Д.Амарбаясгалан дарга, эрхэм гишүүд уг нь мэддэг л баймаар юм.
| Эзнийг нь шоронд хийж байгаад газрыг нь дуудлагаар худалдаж байна |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |