• Өнөөдөр 2025-05-21

Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч талын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2025-05-20,   253

Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлж буйг уулзалтын эхэнд Сангийн сайд Б. Жавхлан онцоллоо.
 
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдан нүүрсийг биржийн арилжаагаар худалдаалж ирсэн. Ингэснээр нүүрснээс олох төсвийн орлого нэмэгдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр буй болж чадсан. Гэвч гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ унаж, арилжааны идэвх сулраад байна.  
 
Энэ үеэр худалдан авагч талын төлөөлөл нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид биржийн арилжааг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.  
 
Сангийн сайд Б.Жавхлан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай" хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулаад, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх, иргэн бүр байгалийн баялгаасаа хүртэх төрийн бодлого үргэлжилж байна.  
 
Тухайлбал, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал болон бусад экспортын боомтууд ээлж дараалан төмөр замаар холбогдох боломж бүрдэж байна гэв.

Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч талын төлөөллийг хүлээн авч уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188