Нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийллээ
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны тайланг МАН-ын Бага хурал хэлэлцэнэ. МАН-ын Бага хурал бол дүрмийн дагуу жилд нэгээс доошгүй удаа хуралддаг. Дүрмийн дагуу зургадугаар Бага хурлаа тавдугаар сард зарлаж байна гэж ойлгож байна. Энэ хурал дээр Ерөнхий сайд Засгийн газрын тайлангаа танилцуулах байх. Бага хурлын 400 орчим гишүүн дотоод ардчиллын дагуу асуулт асууж, санал илэрхийлнэ. Энэ хүрээнд нийгэмд үүсээд байгаа асуудлууд дээр ч ярилцах байх. Миний хувьд бага хурал, удирдах зөвлөлийн гишүүн биш учраас Бага хуралд хөндлөнгийн ажиллагчаар оролцоно. Би гадаа жагсаж байгаа залуусын үзэл бодлоо илэрхийлж байгааг байдлыг дэмжиж байна. Нийгмийн амьдралын түвшин ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Татварын дарамт өндөр байгааг, айл, өрхийн амьжиргаа ямар байгааг мэднэ. Гэтэл цахим сүлжээнд хэт тансагласан бодит зураг бичлэгээ оруулж байгаа нь нийгэмд бухимдал үүсгэж байна. Хууль хяналтын байгууллагын шалгалт эхэлсэн гэж харж байгаа. Ерөнхий сайдын хэлж байгаагаар хүү нь 23 настай, эрхзүй, хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадамжтай юм билээ. Тэр хүн өөрөө орлогоо нотлох ёстой, өөрөө мэдүүлэг, мэдээллээ өгөх ёстой. Үүний дараа хууль, шүүхийн байгууллага нь үнэхээр гэмт хэргийн шинжтэй нөхцөл байвал үргэлжлүүлэн шалгаж, гэм буруутайд тооцтол бид хэнийг ч буруутай гэж үзэх эрх зүйн орчин байхгүй. Жагсагчид үзэл баримтлалаа илэрхийлж байгаа, сүүлийн өдрүүдэд Засгийн газар огцор гэсэн байр суурьт орсон байна лээ. Би ч гэсэн цахим сүлжээнээс авсан мэдээлэлтэй байгаа. Янз бүрийн уулзалтад нь ороогүй учраас Ерөнхийлөгчтэй уулзлаа, шаардлага тавилаа гэдэг мэдээлэл дээр тодорхой мэдсэн зүйлгүй байна.
Хамтарсан Засгийн газар яах гэж байгуулагдсан юм бэ гэдэг асуудлаас эхлээд ярина. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс орны хөгжилд чөдөр тушаа болоод байсан олон асуудлын гол нь улс төрийн талцаж, хуваагдах байдал. Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд улс төржилтөөс болж гацсан төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэж байж улс хөгжиж, эдийн засаг тэлэх юм байлаг агуулга дээр хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриаг дэвшүүлж ялалт байгуулсан. Үүний дагуу баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн гол конвенц нь байгалийн баялаг бол ард түмний өмч, нөгөө талаараа байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хуваарилах хуулийн зохицуулалтыг хийж өгсөн. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудын 34-51 хувийг баялгийн сандаа төвлөрүүлж, тодорхой хуваарилалтын дагуу иргэддээ тэгш боломж бүрдүүлье гэдэг хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газар ажиллаж байна гэж харж байгаа. Хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх, сөргөлдөх агуулга гарч байгаа. Энэ бол нийгэмд байдаг зүйл. Хамгийн гол нь ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Хэрүүлд ялагч байдаггүй шиг улс төржилтөд ч ялагч байдаггүй” гэв.
| Б.БАЯРБААТАР: Ерөнхий сайдын хүү хуулийн өмнө хариуцлага хүлээх чадамжтай. Орлогоо нотолж, мэдүүлэг өгөх ёстой |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |