Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах уулзалт, сургалт боллоо.
Тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хүний эрхийн үндсэн зарчмын нэг бөгөөд манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй чухал чиглэл билээ. Энэ ч үүднээс бодит хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, та бүхний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад энэхүү уулзалт, сургалт чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашид бид хамтын хүчин чармайлтаар байгууллагын тэр дундаа хууль зүйн салбарын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангах, хүний эрхэд суурилсан нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, дуу хоолойг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцлов.
Сургалтын үеэр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй, хүнийн хөгжлийн ерөнхий газрын Хөгжлийн бэрхшээлийн судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаа “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хууль эрх зүйн орчин”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх захирал И.Нарантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Хишгээ Салбар зөвлөлийн 2025 оны нэгдүгээр улирлын тайлангийн талаар товч танилцуулав.
| “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” уулзалт боллоо |
|
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |