Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлан оролцсон бол Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн дэд сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Игорь Николаевич Зубов ахлан оролцлоо.
Хуралдааны эхэнд талууд хууль бус зэвсэг, галт хэрэгслийн худалдаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлт, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох талаар хэлэлцсэний зэрэгцээ хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар харилцан танилцуулга хийв. Түүнчлэн талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодис, сэтгэцэд аюултайгаар нөлөөлөх шинэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд цаашид харилцан шуурхай мэдээлэл солилцох, энэ төрлийн бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, тухайлбал, нисгэгчгүй агаарын техник технологи болон компьютерийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтэн, шүүхийн шинжилгээний шинжээч бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхийн зэрэгцээ талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах чиглэлийн холбогдох байгууллагад шууд харилцах чиг үүрэг бүхий алба хаагчийг харилцан томилох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Энэ удаагийн хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл буюу Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Өвөрбайгалийн хязгаар, Алтай Улсын Дотоод хэргийн сайд нар тус тус оролцлоо.
| Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан зохион байгуулагдав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |