• Өнөөдөр 2025-05-20

"Орос III" сургуулийн захирал асан Ж.Соронзонд 24 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ

2025-05-20,   401

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар ссургуулиас Ж.Соронзонг чөлөөлсөн асуудлыг шүүхээр хэлэлцэж, түүнд 24 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны хоёрдугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
 
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус тус хэлэлцсэн билээ.
 
 

"Орос III" сургуулийн захирал асан Ж.Соронзонд 24 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188