• Өнөөдөр 2025-05-19

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

2025-05-19,   118

Дархан-Уул аймагт  улаанбурхан өвчний  зургаан тохиолдол батлагдсан. Үүнээс сэжигтэй 14, ойрын хавьтлын 408 тохиолдол бүртгэгдээд байна. Дарханы Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн голомтын дархлаажуулалтад 110 хүн хамрагджээ.
 
Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, батлагдсан болон сэжигтэй тохиолдлын тандалт, хавьтлын судалгаа, голомтын дархлаажуулалтыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Эрүүл мэндийн газраас Улаанбурхан өвчний үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188