• Өнөөдөр 2025-05-17

Гавьяат багш С.Шаарийбуу "Энхийн шагнал"-ын эзэн боллоо

2025-05-16,   288

                          Гавьяат багш С.Шаарийбуу “Энхийн шагнал-2024”-ыг хүртлээ. 
 
          "Энхийн шагнал"-ын цомын зургийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гаргасан бөгөөд МУСГЗ, уран барималч Л.Гантөмөр шагналын эзэнд зориулан жилдээ ганцхан удаа урладаг байна. Эх дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий цом болон гурван сая төгрөгийн мөнгөн шагнал өгдөг бөгөөд энэ нь  байгууллага, хувь хүмүүсийн хандиваар бүрддэг ажээ.
 
Энхийн шагналтнууд:  
 
Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан
 
Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
 
Монгол Улсын гавьяат багш, Азийн хүүхдүүд сангийн захирал С.Эрдэнэчулуун
 
ОБЕГ-ын аврагч хамгаалагч Д.Эрдэнэбат, С.Ганзам
 
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан
 
Гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч, төрийн соёрхолт Ц.Лочин,
 
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа
 
Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх
 
Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн
 
“Болор софт” компанийн үүсгэн байгуулагч, анхны монгол хиймэл оюуны туслах “Эгүнэ”-г бүтээсэн С.Бадрал

Гавьяат багш С.Шаарийбуу "Энхийн шагнал"-ын эзэн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188