• Өнөөдөр 2025-05-16

ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна

2025-05-16,   204

   Аргын тооллын: 2025 оны тавдугаар сарын 16. Баасан гараг
 
Наран ургах шингэх: 05:12-20:25
 
Үс засуулбал: Сайн нөхөртэй учирна, сайн.
 
Аргын тооллын тавдугаар сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 19, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
 
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188