Тайзны гэрэл тусах тэр мөч бол уран бүтээлчийн олон сарын хөлс хөдөлмөр, сэтгэлийн хүчээр бүтсэн дүрээ амилуулах агшин юм. “Гэгээн Муза-18” наадамд нэр дэвшигчдээс дараах уран бүтээлчдийг онцлон танилуулж байна.

“АСАРЫН ӨНДӨР” ЖҮЖГИЙН ХАСУН ХАТНЫ ДҮРЭЭР ЖҮЖИГЧИН Б.ТОГТОХЖАРГАЛ
“Асрын өндөр” жүжгийн чухал нэгэн дүр бол яах аргагүй Хасун хатан. Энэхүү түүхэн эмэгтэйн дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Б.Тогтохжаргал бүтээж, “Гэгээн Муза-18” наадамд “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид нэр дэвшээд байна. Тус жүжгийн Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид үзэгчдийн хүртээл болгоод буй билээ. Хасун хатан бол дөлгөөн төрхтэй, хатан ухаантай эмэгтэй. Энэ ч үүднээс уран бүтээлчээс дүрийн шилжилт, түүхэн эмэгтэйн тэвчээр, тэмцэл, үнэнч сэтгэлийн илэрхийлэл мэдрэгдэж байсан. Түүнд амжилт хүсье.
.jpg)
“ШЕЛКУНЧИК” ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Б.АНХБААТАР
Э.Т.А.Хоффманны алдарт үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Шелкунчик” жүжиг нь хүүхдүүдийн төсөөллийг өдөөж, тэдний шинэ жилийн дурсамжийг хөглөсөн. Жүжигт ашигласан тайзны уран бүтээл, хувцасны дизайн, хөгжмийн зохиомж нь бүгд нэгдмэл зорилготой, хүүхдүүдийг ид шидийн ертөнцөөр аялуулж, сайн мууг ялгахад чиглэсэн нь онцлог байв. Хүүхдийн сэтгэлзүй, үлгэрийн логик, тайзны уран бүтээлийг нэгтгэн найруулснаараа онцлог найруулагч Б.Анхбаатарт амжилт хүсье. Тэрбээр энэхүү жүжгийн найруулгын ажиллагаараа “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй юм.

“1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН МУГЖ Д.ГАНЦЭЦЭГ
“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадамд “Орфей” театрын “1984” жүжгийн Жулиягийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний номинацид МУГЖ Д.Ганцэцэг нэр дэвшиж байна. Жулия үзэгчдэд дотоод сэтгэлийн ээдрээтэй холбоос, нийгмийн хяналт, хувь хүний эрхийн асуудлыг хүчтэй илэрхийлсэн. Түүгээрээ тэр энэ наадмын гарцаагүй хүчтэй өрсөлдөгч юм. Нийгмийнхээ хатуу харгис байдлыг дагахаас өөр аргагүй хувь тавилантай ч хүнийг хайрлах сэтгэл зүрхээ гээгээгүй. Хэсэгхэн ч болов хайр дурлалын амтыг мэдэрсэн Жулия одоо ч үзэгчдэд дотно санагдсаар буй.

“ГАХАЙН ГАНЦ ТООРОЙ” ЖҮЖГИЙН ДҮРЭЭРЭЭ НЭР ДЭВШИЖ БУЙ ЖҮЖИГЧИН Ү.УУГАНБАЯР
Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын жүжигчин Ү.Ууганбаяр “Гахайн ганц тоорой” жүжгийн дүрээрээ “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшээд байна. Ү.Ууганбаярын бүтээсэн дүр нь дүрслэл, сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий харилцан хамаарлыг илэрхийлснээрээ онцлог байна. Мөн гахайн тоорой, бүтээлч амьдралын мөрөөдөл, зовлон шаналлыг амьдралын өнгө төрхөөр илэрхийлсэн. Тэрбээр жүжигтээ харилцан яриа, биеийн хэлэмжийг маш сайн ашиглан үгийн утга, дүрийн онцлогийг бүрэн нээж чадсан юм. Түүнд амжилт хүсье.
| “Гэгээн муза”-д нэр дэвшигчдээс онцлох уран бүтээлчид |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |