• Өнөөдөр 2025-05-12

АТГ: Арилжааны банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

2025-05-12,   130

              Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс арилжааны банкны ажилтнуудад зориулсан авлигын эсрэг цуврал сургалт зохион байгууллаа. Монголбанк, Монголын банкны холбоо, “Банк санхүүгийн академи” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан уг сургалтад “Богд”, “Ариг” банкны удирдах болон захиргааны ажилтнууд оролцо
 
         Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийн хүрээнд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
 
 Авлигатай Тэмцэх газар

АТГ: Арилжааны банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188