Хотын даргын шийдвэрээр ТҮЦ нурааж, нэг давхрын үйлчилгээний газруудыг хаана, хориглоно гэж захирч яваа. Харин өнгөрсөн амралтын өдрөөр "Оргил МГЛ" ХХК-ийн барилгыг хүч хэрэглэн нураасан. Тус бичлэг олон нийтэд ил болж, иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй айдаст автуулж байгаа. Энэхүү үйл явдлаас болж бизнес эрхлэгчид хэзээ газаргүй болчих бол, хэзээ үйлчилгээний газрыг маань нураачих бол гэх айдаст автчихсан сууж байгаа. Газрын гэрчилгээ, зөвшөөрөл байгаад ч хотын даргын хүслээр хэзээ ч орох оронгүй болж мэдэх нөхцөлд нийслэлчүүд амьдарч байна гэх шүүмжлэл олны дунд гарсан. “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшигч Б.Дэлгэрзаяа “Миний аавын хүч хөдөлмөр, залуу насаа зарцуулан байж өөрийн болгож авсан газрыг хотын даргын шийдвэрээр гэх нэрийдлээр албадан буулгасанд харамсаж байна. Өнөөдөр зөвхөн манай газрын цагдаа нараар хамгаалуулж, хүч хэрэглэн буулгаж байгаа хэдий ч маргааш хэний ч хэчнээн төгрөгийн эд хөрөнгийг буулгахыг үгүйсгэхийн аргагүй. Тийм учраас нийслэлчүүдийг нэгдэн нийлж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой гэж бодож байна. Бас НЗДТГ-ынхан биднийг байхгүйд барилгыг минь нурааж байгаа. Бид бусдын адил худалдаа үйлчилгээ явуулах зорилготойгоор барилгаа барьж байсан. Бид өөрсдийн хөдөлмөрөөр барьж байгаа болохоор авилгачид шиг хоёр, гуравхан жилийн дотор бариад дуусгаж чадаагүй. Харин эрх мэдлээ урвуулан ашигласан дарга нарт өөрсдийн эд хөрөнгөө хураалгалаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 1.3 тэрбум төгрөгийг минь юу ч үгүй болгосон гээд бодохоор монголчууд эд хөрөнгөө хамгаалах эрхгүй болчихоод байна" гэсэн юм.
Харин НЗДТГ-аас “Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа. Тодруулбал, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм” гэх тайлбар өгсөн юм. Мөн НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан амралтын өдрөөр тус байршил дээр нь ажиллаж, буулгах ажлыг эхлүүлсэн байна. “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм. 2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
| ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ, ЗӨВШӨӨРӨЛ БАЙГААД Ч ИРГЭН НЬ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ЭРХГҮЙ БОЛСОН ЮМ УУ, ХОТЫН ДАРГА АА |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |