Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд "Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Тус арга хэмжээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Европ зах зээлийн салбар холбооны 8 гишүүн тур оператор компани оролцож байгаа юм. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ, Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон дипломат харилцаа хариуцсан төлөөллүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтад Монголын талаас нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д. Батсүх, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул, АЖМХ-НЭЗХЭ-ийн гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, гадаад харилцааны менежер Ш. Анхбаяр, Унгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны соёлын атташе Т. Бүрэнжаргал, хэлмэрч Ч. Энхбат нар оролцов. Унгарын талаас Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Коталин Датнер, Гадаад харилцааны газрын дарга Орсоля Хладони нар оролцож, хоёр улсын аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.
Уулзалтын үеэр Коталин Датнер нь Будапешт хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хотын бодлогын чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, жуулчин хүлээн авах бэлэн байдал, боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болсныг талууд дүгнэлээ.
Арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг нь Унгар улсын иргэдэд зориулсан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны өдөрлөг байв. Уг өдөрлөгийг Монголын талаас оролцож буй 8 тур оператор компани хамтран зохион байгуулж, байгаль, соёл, нүүдлийн ахуй, адал явдалт аялал зэрэг Монгол Улсын голлох аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг Унгарын үзэгчдэд танилцуулсан юм. Мөн олон нийтийн сонирхлыг татсан "Монголын талаар хэн сайн мэдэх вэ" сэдэвт асуулт-хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, идэвхтэй оролцсон иргэд дундаас шалгарсан нэг азтан Монгол Улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Уг шагналыг АЖМХ-НЭЗХЭ-ийн Европ зах зээлийн салбар холбооны гишүүн 8 байгууллага хамтран ивээн тэтгэжээ. "Улаанбаатарын соёлын өдрүүд" арга хэмжээ нь Монгол орныг Унгарын жуулчдад илүү ойртуулж, аялал жуулчлалын салбар дахь бодит үр дүнтэй харилцааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
| Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |