• Өнөөдөр 2025-05-12

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2025-05-12,   187

Аргын тооллын: 2025 оны тавдугаар сарын 12. Даваа гараг.

Наран ургах шингэх: 05:18-20:20
 
Үс засуулбал: Өлзийтэй сайн.
 
      Аргын тооллын тавдугаар сарын 12, Сумьяа гараг. Билгийн тооллын 15, ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
 Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188