• Өнөөдөр 2025-05-08

ТЦА: Дугуйтай хүүхэд мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ

2025-05-08,   322

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны  тавдугаар сарын 07-ны өдрийн 7 цагийн орчимд “Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоон, тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байна.
 
Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.

ТЦА: Дугуйтай хүүхэд мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 15:04:07
    ЖАНДАЛ: Зөв үйлчилгээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188