Хариуцлагатай уул уурхай гэхээр олборлогч компани үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээлт хийдгээр л төсөөлдөг хүн цөөнгүй. Мэдээж нөхөн сэргээлт хийх нь чухал. Гэхдээ энэ бол хамгийн чухал нь биш. Хуулийн хүрээнд, талуудын оролцоог хангаж байж хариуцлагатай уул уурхай сонгодог утгаараа ажиллана. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн оролцоо маш чухал. Нутгийн иргэд шийдвэр гаргалтад оролцож байна гэдэг нь хяналт тавих нэг боломж, нөгөө талаар төрсөн нутаг, байгалиа хамгаалах нэг арга гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Тэгэхээр үүнийг хангасан тогтолцоо Монголд байгаа юу. Мэргэжилтнүүд үүнд тийм гэж хариулж байна. Учир нь, нутгийн иргэд нь уул уурхайн шийдвэр гаргалтад оролцдог, байгалийн баялгаасаа хувь хүртдэг, компани нь хариуцлагатай ажилладаг сайн тогтолцоо хэдийнэ бүрджээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгорын нүүрсний уурхай. Тус сумын Хар алтат багийн Нүүрстийн хөндийд “Хотгор” ХХК, “Эрчим Баян-Өлгий” ХК-иуд үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагатай уул уурхайн сайн жишээ болж байгаа юм.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний 4.1.–т “Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.”, 4.2-т “Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө“ гэсэн заалтууд орсон байдаг.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхлан боловсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хууль тогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийг баталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй.
Бөхмөрөн суманд гурван уурхай байдаг ч хоёр нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр уурхайтай 2018 онд батлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хамтын ажиллагааны хороонд есөн гишүүн ажилладаг бөгөөд тухайн жилд ямар чиглэлээр санхүүжилт хийхээ ярилцаж, хэлэлцэж байж шийддэг. Уул уурхайн компанитай жилд дунджаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд 750 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тухайн хийгдсэн ажлуудаас дурдвал, сумын бүх өрхөд үнэ төлбөргүйгээр нүүрс олгож байна, багийн төвийн байр болон замын засвар, гэрэлтүүлэг хийх, зорилтот бүлгийн зарим хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Эдгээр хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг сонгоход иргэдийн саналыг үндэслэн талуудын тэгш оролцоог хангасан хорооны саналыг үндэслэн шийдвэрлэдэг.
Хуулийн дагуу хариуцлагатай, нутгийн иргэдийн оролцоотой уул уурхай эрхлэх ийм боломжийг нутгийн зүүн хэсэгт ашиглах шаардлага байна. Учир нь, анхаарал хандуулах зарим сум орон нутаг ч байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр болон Батширээт сум. Онон голын сав газрын эдгээр сум байгаль экологийн онцгой ач холбогдолтой нутагт оршдог. Нөгөө талаар ашигт малтмал, уул уурхайн баялагтай. Өмнөдэлгэр сумын нутагт алт олборлолт явуулж байсан цөөнгүй газар бий. Жишээлбэл, 2020 оны байдлаар “Нутгийн мана” ХХК, “Ирээдүйн алтан шонхор” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв. Мөн Өмнөдэлгэр сум болон Батширээт сумын нутагт байрлах “Алтай хангайн бүрд” ХХК Сайхны уурхайд тусгай зөвшөөрөлтэйгөөр 378.49 га талбайн шороон ордод алт олборлож байна. Уг уурхай нь Сайханы голоос 100 гаруй метр зайд олборлолт явуулдаг бөгөөд 2010 оны эхээр аймгийн удирдлагын зүгээс шүүмжлэлд өртөж байсан удаатай. Хэрвээ ямар нэг алдаа гарч алт угааж бохирдсон ус гол руу урсвал Сайханы гол бохирдох төдийгүй Барх, Онон голууд эрсдэлд орох бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг билээ. Энэ бол анхаарах ёстой зөвхөн нэг жишээ. Хэрвээ бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид алт олборлоод эхэлбэл эрсдэл улам л нэмэгдэнэ.
Тэгвэл энэ байдлаас гарах, урьдчилан сэргийлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж Өмнөдэлгэр, Батширээт суманд байна. Тодруулж хэлбэл, Хамтын ажиллагааны хороо байгуулснаар дээрхи эрсдэлийг бууруулах төдийгүй нутгийн иргэдийг уул уурхайн шийдвэр гаргалтад оролцуулах бүрэн боломжтой юм. Хуулийн зохицуулалт нь ч байна, боловсруулсан журам, амжилттай хэрэгжүүлж байгаа бодит жишээ ч байна. Тиймээс одоо Өмнөдэлгэр, Батширээт сумдын удирдлагын санаачилга, манлайлал, идэвхи зүтгэл онцгой хэрэгтэй байгаа юм. Хэрвээ тэд санаачилгатай ажиллавал нутгийн иргэд дэмжих нь гарцаагүй. Нөгөө талаар нутагт орноо хөгжүүлнэ хэмээн иргэдийн итгэлийг авч сонгогдсон тэдний анхаарал хандуулах ёстой үүрэг нь ч юм. Нэгэнт нутагт нь уул уурхайн үйл ажиллагаа явагдах нь тодорхой байгаа үед холбогдох хуулийг хэрэгжүүлэх, боломжийг алдахгүй байх нь чухал. Хамтын ажиллагааны хороо байгуулж талуудын төлөөллийг оруулна гэдэг оролцооны манлайлалд онцгой ач холбогдолтой. Хамгийн гол нь, нутгийн иргэд, талуудын хяналт бий болсноор хариуцлагатай уул уурхай хөгжиж байгаль орчноо хамгаалах төдийгүй сумандаа хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийх боломж гарах билээ.
Хамтын ажиллагааны хорооны ач холбогдол нь уул уурхайн компаниуд сум орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс гадна нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломжийг нээж өгсөнд байгаа юм.
| Зүүн бүсийн сумдад Хамтын ажиллагааны хороо байгуулъя |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |