-Энэ 2025 оны ургацаас зарим нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох журам өөрчлөлт орсон талаар мэдээлэл байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 36 дугаар тогтоол”-ын дагуу Монгол Улс гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Үүний дийлэнх нь газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн. Тухайлбал, манжин, лууван, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, байцаа гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүний төрөлд багтдаг хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2022 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож эхэлсэн. Өнгөрсөн 2022, 2023, 2024 оны ургацаас зах зээл зээл дээр борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын тариаланчид лууван, шар манжин зэрэг хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхлээд байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу 2025 оны ургацаас эхлээд шар манжинд олгох урамшууллыг зогсоох шийдвэр гарч байна. Тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан тохиолдолд урамшууллыг нь зогсоож, өөр төрлийн хүнсний ногооны тоо хэмжээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үндсэндээ өнгөрсөн онуудад нийт 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байсан бол 2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болж байна.
-Тэгэхээр шар манжинд олгодог урамшууллыг энэ оноос зогсоож байгаа юм байна. Өөр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох шаардлагад өөрчлөлт орж байгаа юу?
-Дээр дурдсан хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Дээр нь хүнсний ногооны боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгох өөрчлөлт орж байгаа. Монгол орны онцлогоос шалтгаалаад ногоог нөөшлөх, савлах, хатаах зэрэг үйлдвэрлэлийг дэмжсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний хангамжийг дөрвөн улирал тасралтгүй байлгах ач холбогдолтой. Жишээлбэл, зах зээл дээр луувангийн салат, шүүс, ундааны эрэлт нэмэгдэж байгааг дагаад дотоодын үйлдвэрлэл өсөж байна. Энэ жишгээр газар тариалангийн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжих юм. Тэгэхээр тариаланчид маань 2025 оны ургацаас шар манжинд урамшуулал олгохгүй, мөн зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгож эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
| 2025 оны ургацаас эхлэн есөн төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно |
|
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |