• Өнөөдөр 2025-05-08

Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

2025-05-07,   252

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 07-нд ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд та бүхэн холын замд гарахдаа автомашинхаа бүрэн бүтэн байдлыг хангаж өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.
 
Солонготын даваанд Завхан АЗЗА ХХК-аас нэг механизм, хоёр үйлчилгээний машин долоон ажилтантай замыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
 
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн замд гарахдаа зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Завхан Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188