Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Гэгээнтэн” төвийн хана нурж, зогсоол дахь машинууд дээр унаж, шил, толийг нь хагалжээ. Харин машинуудын ойролцоо хүн байгаагүй учир бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна. Зогсоол дээр байсан .... дугаартай автомашины жолоочтой холбогдоход "Миний машины хажууд дахь машины дээрээс хавтан уначихсан шил, толыг нь хагалчихсан байсан. Нэлээн том хавтан унасан байсан учир шил, толийг нь хагалаад зогсохгүй машиныг нь хонхойлгосон байх. Намайг машинаа авахад тэр машины эзэн ирээгүй машин дээр нь хавтан дараатай байсан" гэв.
Хаврын хавсарганд хана нь нурж унасасан “Гэгээнтэн” төвийн барилгыг 2015 онд “Жигүүр гранд” ХХК-ийнхан барьж, ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Ихэнх компани томоохон бүтээн байгуулалт хийхдээ гадна, дотнын компаниудаар архитектур, загвар дизайнаа гаргуулах, барилгын чиглэлийн хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг бол “Жигүүр гранд” групп барилгын зураг төсөл, загвар дизайнаасаа авахуулаад, барилгын ажил, дулаан, бохирын шугам сүлжээ хүртэл бүгдийг зуун хувь өөрсдөө хийдэг байна. Тус цогцолборын барилгын ажил 2012 оноос эхэлж 2014 оны сүүлээр бүрэн баригдаж дуусчээ.
"ГЭГЭЭНТЭН" ЦОГЦОЛБОРЫГ Д.БАТТӨР ЭХНЭР, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАМТ ЭЗЭМШДЭГ
“Гэгээнтэн” цогцолбор нь орон сууцны хороолол, Энтертаймент төв, Гэгээнтэн кино театр, Хүүхдийн цагийн цэцэрлэг, Гэгээ караоке, автомат тоглоомын төв, зоогийн газрууд, дэгүүрүүд, оффисын газруудаас бүрддэг олон үйлчлүүлэгчтэй газар юм. Тус цогцолборын өмчлөгчөөр Д.Баттөр эхнэр, хүүхдүүдийнхээ хамт эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь түүний охин Б.Халиунаа ажилладаг байна. Бүх үйлчилгээний төв, оффис, орон сууц нь цогцоор сүндэрлэх “Гэгээнтэн” хотхон нь үндсэн дөрвөн цогц байртай. Тухайлбал, оффисын хоёр байр, Энтэртаймент төв болон дөрвөн орц бүхий орон сууцны нэг байраас бүрдэнэ. Оффисын хоёр байрныхаа дунд голлон байрлах энтэртаймент төв нь таван давхар бол оффисын байрнууд нь 16 давхар өндөр юм. Харин орон сууц нь зүүн талдаа буюу олны нүднээс далд оффис, энтэртаймент төвийнхөө цаана байхаар шийдэж өгчээ.
“Гэгээнтэн” цогцолборын барилгууд нь төмөр бетон, карказан барилга. Нийт талбай нь 11800 ам дөрвөлжин метр талбайтай аж. Үүнээс 5870 ам дөрвөлжин метр талбайд худалдаа үйлчилгээний зориулалттай төв байдаг. Энтэртаймент төв болон оффисын төв нь нүүрэн талдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалсан гурван давхар шилэн фасадтай. Германаас орж ирсэн нөөцийн цахилгаан үүсгүүр, орчин үеийн агааржуулалтын системтэй. Энэхүү цогцолбор хотхоныг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ. “Жигүүр гранд” групп “Гэгээнтэн” цогцолбор хотхоныг барьснаар зөвхөн энтэртаймент төвдөө л гэхэд 100 гаруй ажлын байр шинээр бий болгожээ.
| ХАНА НЬ НУРЖ, МАШИНУУД ДЭЭР УНАСАН “ГЭГЭЭНТЭН” ЦОГЦОЛБОР БАРИЛГЫГ Д.БАТТӨРИЙН “ЖИГҮҮР ГРАНД” ХХК БАРЬЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |