МАШИНЫ ЧЕНЖ Х.БУЛГАН: САРД 2-3 ХЯТАД МАШИН ЗАРАГДДАГ
Сүүлийн үед ганган чамин хятад машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох болжээ. Үүнтэй холбогдуулан бид хятад машины талаар “Да хүрээ зах”-ын ченж Х.Булгантай холбогдож, хятад машины талаар тодруулсан юм. Тэрбээр “Сүүлийн үед хятад машин сонирхож байгаа хүн их боловч худалдан авч байгаа нь цөөн. Сард 2-3 машин зарагддаг. Хятад машин 60-80 саяын хооронд худалдаалж байна. Загвар, үзэмж сайн ч хотын замд хурдан иллэгддэг гэж хүмүүс ярьдаг. Хятад машины сэлбэг бараг олддоггүй. Энэ бас нэгэн сул тал болчихоод байгаа” гэлээ.
ХЯТАД МАШИН 60-130 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Монголын автомашины зах зээлд Хятадын брэндүүдийн нөлөө өдөр ирэх тусам хүчээ авч байна. Хэдхэн жилийн өмнө зөвхөн хэрэглэгчдийн дунд маргаан дагуулдаг байсан “Хятад машин” гэх ойлголт өнөөдөр шинэ технологи, цахилгаан шийдэлтэй уралдан, зах зээлд байр сууриа өргөжүүлжээ. BYD, Changan, Geely, Jetour зэрэг брэндүүд Монголд албан ёсны шугамаар орж ирж, 60-130 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Зах зээлийн ханшаар авч үзвэл, япон, европ машины ижил түвшний загваруудаас 20-30 хувиар хямд үнэтэй байгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байгаа билээ. Тухайлбал, BYD Song Plus DM-i загвар 110 км бүрэн цахилгаан явалттай, 1.5 литрийн турбо мотортой, 100 орчим сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ нь шатахуун өндөр үнэтэй, цахилгаанжуулалт эрчимжиж буй өнөө цагт тун оновчтой шийдэл мэт харагдана. Цахилгаан, хосолмол хөдөлгүүр, ухаалаг жолоодлогын систем, хамгийн сүүлийн үеийн аюулгүйн стандартуудыг хангаж буй хятад автомашинууд өнөөдөр Япон, Солонгосын брэндүүдийн технологид нэлээд ойртжээ. Зарим талаараа бүр илүүрхэж ч байгаа. Ялангуяа BYD компанийн хувьд дэлхийд Tesla-ийн дараа ордог цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлж байгаа нь Монголд орж ирж буй загваруудын чанарт итгэх үндэс болж өгч байна.

ХЯТАД МАШИН АВСАН ХЭРЭГЛЭГЧИД АВСАН ҮНИЙНХЭЭ 30-50 ХУВИЙГ АЛДДАГ
Хятад автомашины сул талын тухайд ярихгүй өнгөрч болохгүй. Түүхэн талаас нь авч үзвэл, бат бөх байдал, эдэлгээний чанар дээр зарим эргэлзээ өнөөдөр ч оршсоор байна. Ялангуяа Монголын эрс тэс уур амьсгалыг эдгээр автомашинууд хэр “даадаг” вэ гэдэгт туршлага хомс хэвээр. Мөн дахин худалдах үед үнэ хурдан унадаг. Хятад машин авсан хэрэглэгчид 2-3 жилийн дараа дахин борлуулахдаа анх авсан үнийнхээ 30-50 хувийг алддаг жишээ цөөнгүй. Энэ нь зах зээл дээр “үнэ цэнгүйдэх эрсдэл” дагуулж буй.
ХҮЙТЭН ӨВӨЛД ЦАХИЛГААН МАШИН ТОХИРОХ УУ
Нэмэлтээр, бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй загварууд хүйтэн өвлийн нөхцөлд хэр үр ашигтай вэ гэдэгт тодорхой дүгнэлт өгөхөд эрт байна. Одоогоор олон улсын туршлагаас үзэхэд, цэнэг барих чадвар нь -20 хэмээс доош унаж эхэлдэг. Иймд Монголд ашиглах нөхцөлд халаалт, батарейн хамгаалалтын систем сайтар судлагдах шаардлагатай. Гэсэн ч дэлхийн автомашины зах зээлийн чиг хандлага цахилгаанжуулалт руу эргэлт буцалтгүй шилжиж байгаа өнөө үед Хятадын автомашинууд Монголд өөрийн байр сууриа улам бэхжүүлэх нь тодорхой. Хямд үнэ, орчин үеийн шийдэл, ухаалаг технологитой хятад машинууд зах зээлийн дунд болон дээд ангилалд ч ширүүн өрсөлдөх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр сонголтоо хийхдээ үнийг нь биш, чанар, үйлчилгээ, эдэлгээний зардал зэргийг цогцоор нь үнэлж байж шийдэх шаардлагатайг энэ салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

| ХЯТАД МАШИН ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |