Дэлхийн номын өдрийг угтаж МУГБ, профессор Арилдийн Шархүүгийн үр хүүхэд хамаатан садан Сүхбаатар аймгийн Халзан сумын Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний танхимийг иж бүрэн тохижуулж, хүүхэд багачуудын сурч хөгжиж таатай орчин бүрдүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тус сумын уугуул, Монгол Улсын гавьяат багш, профессор Амбуу удмын Иш овогт Арилдийн Шархүү агсны нэрэмжит гадаад хэлний танхим хүүхэд залуусын ирээдүйд зориулагдан ухаалаг самбар, орчин үеийн техник тоног төхөөрөмж, тохь тухтай ширээ сандал, шүүгээ, англи хэлний сурах бичиг, уран зохиолын цуврал ном зэрэг иж бүрэн тохижилттойгоор ашиглалтад орж байна.

Танхимын нээлтийн ёслолд А.Шархүү агсны гэргий Ш.Банзрагч, үр хүүхдүүд, ач зээ нар, дүү А.Чимэдцэрэн, хүүхдүүд болон Шархүүгийн хамаатан Ж. Будрагчаа, Ц. Баярсайхан, гэргий У.Пагмасүрэн, Г. Гансүх, Ж. Мөнхбат нар болон Халзан сумын засаг дарга Б. Мөнх-Учрал, Халзан сумын дунд сургуулийн захирал С. Эрдэнэтуяа, сургуулийн багш, сурагчид оролцлоо.
"Хайрт аавынхаа сурган хүмүүжүүлэх их үйлсийг үргэлжлүүлж, нэрэмжит танхим байгуулж буйдаа туйлын баяртай байна" хэмээн Шархүү багшийн бага хүү Ш.Батжаргал хэлж, танхим байгуулах ажилд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Ёслолын үеэр Шархүү багшийн ач охин, Төрийн их найралын хөгжимчин Батмөнхийн Анударь, нөхөр Лувсангийн Эрдэнэжавын хамт морин хуур, ятгын уянгалаг аялгуугаар зочдын сонорыг мялаасан бол хамгийн бага ач охин Б.Ариана үе тэнгийн найзууддаа зориулан гадаад хэл сурахад зориулсан Meta VR төхөөрөмжөө сургуулийн англи хэлний багшид бэлэглэсэн нь ёслолын нэгэн сэтгэл хөдөлгөм мөч байв.
Сумын Засаг дарга Б.Мөнх-Учрал: “Сумынхаа 100 жилийн ойн босгон дээр, нутгийнхаа нэр төртэй багшийн нэрэмжит танхимтай болсонд төр, захиргааны байгууллагын өмнөөс талархал илэрхийлье. Хүүхэд залуусд зориулсан энэ сайхан танхим бол ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх том хөрөнгө оруулалт юм” хэмээн мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлов.
Сургуулийн захирал С.Эрдэнэтуяа: “Өөрөө ч бас гадаад хэлний багш мэргэжилтэй, багш Шархүүгийн шавь хүний хувьд энэ үйл явдал сэтгэлд ойр, онцгой бөгөөд бахархмаар байна” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.
Гадаад хэлний багш Л.Дэлгэрмаа "Мөрөөдлийн танхимыг минь байгуулж өгсөнд маш их талархаж байна. Улам илүү хичээн зүтгэх болно" хэмээн онцлов.
Нээлтийн ажиллагаанд Халзан сумын Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагч, хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хурсан олны хайр бахархалыг төрүүллээ. Танхимын нээлт сэтгэл шингэсэн, чин сэтгэлийн дурсамжтай, бодролтой, сайхан болж өнгөрлөө.
Тус танхим нь зөвхөн дурсгалт танхим бус, харин гадаад хэлний мэдлэг олгох, дэлхийтэй холбогдох гүүр болж, сурагчдын боловсролд үнэт хувь нэмэр оруулах онцгой орон зай болж чадна гэдгийг нээлтэд оролцогчид онцолж байлаа.
Ийнхүү Арилдийн Шархүү багшийн гэр бүл, дүү, үр хүүхдүүд хамтран аавынхаа нэрийг мөнхжүүлж, нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд үнэт хувь нэмэр оруулж буй сайн үйлсийн жишиг болж байна.
Номын цагаан буян арвижин дэлгэрч, оюуны өглөг олон зуун хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх болтугай.
| МУГБ, профессор Арилдийн Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхим нээлтээ хийлээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |