• Өнөөдөр 2025-04-21

ОБЕГ: Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

2025-04-21,   224

       Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг  авран хамгааллаа.
 
 Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, тав нь газар хөдлөлт, нэг нь  хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь  биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна.

ОБЕГ: Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188