• Өнөөдөр 2025-04-21

ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа элбэг

2025-04-21,   287

Аргын тооллын: 2025 оны дөрөвдүгээр сарын 21. Даваа гараг

Наран ургах шингэх: 05:52-19:50
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
 
     Аргын тооллын дөрөвдүгээр сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 23, Яруу эгшигт одтой, цагаан бич өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа элбэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188