• Өнөөдөр 2025-04-16

НӨАТ-ын сугалаанаас 46666 иргэн азтан болжээ

2025-04-16,   645

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
 
Энэ удаагийн тохиролд 2025 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагдсанаас:
 
-8 орон таарсан 1
-7 орон таарсан 5
-6 орон таарсан 41
-5 орон таарсан 408
-4 орон таарсан 4213
-3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан боллоо.
 
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

НӨАТ-ын сугалаанаас 46666 иргэн азтан болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-16 19:48:47
    зочин: тэгээд сонирхолтой нь сайт апп хоёр нь ажиллахаа больчих юм ккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188