• Өнөөдөр 2025-04-16

ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай

2025-04-16,   109

           Аргын тооллын: 2025 оны дөрөвдүгээр сарын 16. Лхагва гараг
 
Наран ургах шингэх: 06:01-19:43
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай тохиромжгүй.
 
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188