• Өнөөдөр 2025-04-16

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгээд байна

2025-04-14,   612

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн.
 
Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг.
 
Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ.
 
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэлээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188