• Өнөөдөр 2025-04-16

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 48,378 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2025-04-14,   480

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 48,378 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 299 хэргийг хүргүүлсэн байна.
 
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 93, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 9 хэрэг байна.
 
Зөрчлийн шинжтэй 69,862 үйлдэлд 70,096 хүн холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
 
216 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж,
121 баривчилж, эрх хасаж,
576 иргэнийг торгож, эрх хасаж,
69,183 иргэнийг шийтгэврээр торгож нийт 69,862 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 68,877 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 985 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2600, Танхайрах 159, Хүний биед халдах 331, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 187, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 65,213, бусад 1,606 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 77 иргэнд 23,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 187 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 48,378 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188