• Өнөөдөр 2025-04-15

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгджээ

2025-04-14,   457

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны таван, гал түймрийн 96 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
 
Ногоон бүсэд шар өвс шатсан 39 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид богино хугацаанд шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Хуурайшилттай үед зуслангийн чиглэлд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж, хог шатаахгүй, ил гал гаргахгүй, гагнуур хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188