• Өнөөдөр 2025-04-14

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна

2025-04-13,   646

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байнаЗасгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
 
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга, албан хаагчид Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоол, 2024 онд шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хэрэгжилт хангалтгүй асуудлын шалтгаан нөхцөл, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
 
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эрх бүхий байгууллагаас батлахаар заасан дүрэм, журам, стандарт, бусад хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, эмийн зохицуулалтын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх зэрэг хүлээгдэж байгаа асуудлыг шуурхай зохион байгуулах, хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188