Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.04.10) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Халид Шарифиг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд парламентад улс төрийн олон нам, нийгмийн бүлгийн төлөөлөл орж ирсний ихэнх нь анх удаа сонгогдсон, мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд эмэгтэй гишүүд олон байгаа зэргийг Байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулж, Монгол Улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа, цаашид ямар чиглэлээр, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав. Тэрбээр Байнгын хорооны эрхлэх асуудал, баримталж байгаа бодлого, чиглэлийг товч танилцуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд нийгмийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар эрчимтэй ажиллаж байгааг дурдав.
НҮБ-ын Хүн амын сан “Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1998 оноос дөрвөн жилээр төлөвлөн хэрэгжүүлж буй бөгөөд долоо дахь хөтөлбөрийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр манай улсын холбогдох яамд, хороод, мөн эрүүл мэнд, хүн амын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ талаар суурин төлөөлөгч Халид Шарифи тодорхой танилцуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай 2023 онд түнш байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байгааг онцлов. Тэрбээр 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулиудыг шинэчлэн сайжруулах шаардлагатайг дурдаж, холбогдох судалгаа, тайлан илтгэл, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж зэрэг баримт бичиг, мэдээллээр хангахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тус сангаас 2017 онд манай улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг хийсэн байна. Олон улсын жишгээр энэ судалгааг 7-10 жил тутам хийх ёстой бөгөөд төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэвэл Үндэсний статистикийн хороо ээлжит судалгаагаа хийхэд нь техник, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахаа суурин төлөөлөгч мэдэгдэв.
Энэхүү чухал судалгааг хийх зардал, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудалд анхаарч ажиллахаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан илэрхийлж, тус сангаас дэмжлэг үзүүлж, оролцож хийсэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр, эхийн эндэгдлийн шалтгаан зэрэг судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүн, олон улсын байгууллагуудын зөвлөмж болон холбогдох мэдээллийн талаар Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалтуудыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм. Мөн аймгийн төвүүд, зарим сумдад тус сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын, тэр дундаа Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийг танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд, тэдний дотор шинээр сонгогдсон гишүүдэд мэдээлэл ихээхэн чухал байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |