Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага ихэсч байгаатай холбоотойгоор НОБГ-аас өнөөдөр сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Он гарсаар объектын гал түймрийн 767 дуудлага бүртгэгдэж, иргэн ААН-ийн нийт 88.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ. Гал, түймрийн улмаас он гарсаар дөрвөн том хүн, гурван хүүхэд амь эрсэдсэн аж. Гал гарсан шалтгааны 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтаас, 17.6 хувь нь яндангийн цонолтоос болжээ.
Гэр хороололд 244 удаа буюу нийт гал түймрийн 31.8 хувь, монгол гэр- 44 удаа нийт гал түймрийн 5.7 хувь, орон сууцанц 47 буюу нийт гал түймрийн 6.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 31.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Он гарсаар нийт 90 удаагийн шар өвсний дуудлага ирсэн. Сүүлийн 72 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 55 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ. Үүний 25 нь шар өвсний шалтгаантай гал түймрийн дуудлага байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, шар өвс шатаахгүй байхыг НОБГ-аас сэрэмжлүүллээ.
НОБГ: Гал түймрийн улмаас он гарснаас хойш дөрвөн том хүн, гурван хүүхэд амь эрсэджээ |
|