• Өнөөдөр 2025-04-18

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

2025-04-10,   569

Аргын тооллын: 2025 оны дөрөвдүгээр сарын10. Пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 06:12-19:35
 
Үс засуулбал: Үс үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
 
    Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР.
 
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь цаг болой. 

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188