Аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид 22 жил хамт амьдарсан. Ханиа алдсанаас хойш бүтэн жилийн турш олон саад бэрхшээлийг туулж, дарга нарын хаалгыг сахиж, арга мухардсандаа өнөөдөр мэдээлэл хийж байна. Талийгаач минь Онцгой байдлын албанд 25 жил ажилласан. Тэр хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж үүрэгт ажлаа биелүүлсэн. Монголын төр 25 жил ажилласан алба хаагчаа үнэлж чадахгүй байгаад нь харамсаж байна. Миний хань 25 жил ажиллахдаа нэгийн нэг гэдэг албанд ажилласан. Ажлаа хийж байхдаа 7000 гаруй хүний амь аварсан баатарлаг нэгэн. Би ханиа алдсанаас хойш хоёр удаа хагалгаанд орсон. Үүнийхээ хажуугаар бусад улсын онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэлийг судаллаа. Ард түмнийг аврагч авардаг бол аврагчийг хувцас, хэрэгсэл нь авардаг байх ёстой. Онцгой байдлын албанд стандартын хувцсыг хангалттай өгөөчээ. Гал сөнөөгчид хувцсандаа л найдаж улаан гал руу орж байгаа шүү дээ. 25 жилийн туршлагатай миний хань амиа алдсан нь ОБЕГ-ын хувцас, хэрэглэлийн чанартай холбоотой. Алба хаагчдынхаа шагналыг дарга нар нь авдаг хэрнээ хариуцлагыг нь хүлээдэг бил үү. Миний ханийн ажилласан жил, хөдөлмөрийг нь үнэлдэггүй юм аа гэхэд таван хүүхдийнх нь өмнө төр хариуцлага хүлээхгүй шударга бус хандаад байгаа юм бэ. Бид энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөг У.Хүрэлсүх, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг даргад хандсан. Бид Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал нь гэр бүлээрээ суулт хийнэ" гэв.
| АВРАГЧ Д.ЖАНЧИВ АГСНЫ ЭХНЭР Б.ГАНЦЭЦЭГ: Ерөнхийлөгчийг шийдвэр гаргатал гэр бүлээрээ суулт зарлана |
|
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |