• Өнөөдөр 2025-04-08

НЭМГ: 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол өндөр байна

2025-04-07,   169

            Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
 
       Нохойд хазуулах үед ихэвчлэн гар, хөл, толгой, нурууны хэсэгт том хэмжээний болон олон тооны жижиг шархны урагдал, зөөлөн эдийн гэмтэл үүсгэх бөгөөд маажих, самардах, газарт унагаж ноцох зэргээс үүдэлтэй хөхрөлт, няцрал, сорвижилт бий болгох эрсдэлтэй юм. 
 
ЗӨВЛӨМЖ:
 
Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
Гудамж, талбайд болгоомжтой явах
Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
Олон тооны нохдоос холуур явах
Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх 
Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах.
 
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
 
Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох. 
 

НЭМГ: 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол өндөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188