• Өнөөдөр 2025-04-08

ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагад 513 хэрэг хүргүүлсэн

2025-04-07,   262

                          Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 49.083 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 513 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Өмчлөх эрхийн эсрэг 190, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 107, бусад 21 хэрэг байна.
 
Зөрчлийн шинжтэй 57,797 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
 
-339 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж,
 
-71 баривчилж, эрх хасаж,
 
-516 иргэнийг торгож, эрх хасаж,
 
-56,243 иргэнийг шийтгэврээр торгож нийт 57,169 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
 
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56,695 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1102 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
 
Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 5386, Танхайрах 255, Хүний биед халдах 451, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 282, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 48.966, бусад 2457 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 121 иргэнд 36.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 282 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
 
Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:
 
          Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр “Хуш” модны 1202 кг цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж, явсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “Б” нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамлын үр, эрхтнийг хууль бусаар түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн зэрэг үйлдлийн улмаас 594,389,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.  
 
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
 
Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
 
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
 
Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн. Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг, явган хүний гарц, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй хэсэгт зогсоож, түр, удаан зогсоох журам зөрчиж, бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.
 
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагад 513 хэрэг хүргүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188